Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн Ц.Туяа давж заалджээ

Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө мэргэжил нэгт нөхрөө 75 удаа хутгалж хөнөөсөн татварын байцаагч эмэгтэй Ц.Туяад анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар буруутган ялласан юм. Харин уг шийдвэрийг талийгаач Э-гийн ар гэрийнхэн эсэргүүцэн, “Ц.Туяад цаазын ял оноох ёстой. Амийг амиар. Миний охиныг хөнөөсөн. Тиймээс би Ц.Туяагийн хүүхдүүдийг ална” хэмээн охиноо алдсан ээж бухимдсан сэтгэлээ илэрхийлж байсан. Тэгвэл Ц.Туяад оноосон ялыг эсэргүүцэж, Ц.Туяагийн ар гэрийнхэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Ингэснээр Нийслэлийн шүүх Ц.Туяагийн гомдлын товыг 30 хоногийн дотор гаргах юм.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих