Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын:2013.11.16 Бямба гараг
Билгийн тооллын:14. Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр
Наран ургах шингэх:8.20-17.32
Үс засуулбал:Эд мал арвидна.
Барилдлага:Түлэх
Шүтэн барилдлага:Мунхрахуй

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл бичих