Цэцэрлэгээс хүүхдээ авах цагаасаа хоцорвол торгуулна

Нийслэлийн Боловсролын газраас хотын төвийн есөн цэцэрлэгийг өнгөрсөн сарын 16-наас уртасгасан цагаар буюу 19:30 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт, цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр цэцэрлэгийн нэг өдөрт ажиллах цагийг 1-3 цагаар нэмэгдүүлэх тухай заасан байдаг.

Чингэлтэй дүүргийн 19, 33, 37, 39 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 88, 114, Хан-Уулын 73, Баянзүрх дүүргийн зургаа, Сонгинохайрханы 156 дугаар цэцэрлэгт ийм бүлэг нээжээ. Гэхдээ 17.30 цагаас хойш хүүхдээ харуулсан эцэг эхчүүд 30 минут тутамдаа 1000 төгрөг төлөх юм байна. Нэг цаг хоцорвол 2000, хоёр цаг хоцорвол 4000 төгрөг төлөх ёстой гэнэ шүү.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих