А Cool зүрхэнд хайрыг мэдрүүлнэ

Хамгийн богино хугацаанд залуусын дунд хамгийн ихээр хайрлагдаж, дуулсан дуу болгон нь хит болдог залуу дуучин А Cool өнөөдөр, маргааш АСА циркт бие даасан “Зүрхэнд” тоглолтоо хийх гэж байна.

Түүний шинэ тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой. Нэг үгээр хэлбэл дуучин A Cool “Зүрхэнд” “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлсэн хайрын үдшийг сонсогчдодоо бэлэглэх нь.

Тоглолтынхоо бэлтгэлд аль хэдийнэ гарсан дуучин хөгжим техникийн тал дээр гадаадаас мэргэжилтэн урьж авчирч байгаа аж. Хайрын дуунууд эгшиглэх үдшийн тоглолтын тасалбар 20000 төгрөг юм байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих