Ц.Мянганбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр татсан аж. Түүнд өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих