“I loft”-д танхайрсан хүү МИАТ-ийн Ч.Хоролсүрэнгийн хүү байжээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “I loft” бааранд өнгөрсөн баасан гаригийн орой буун дуу гарч, залуус танхайрсан талаар манай сайт мэдээлж байсан. Тодруулбал, тусбааранд нөлөө бүхий бизнесменүүдийн хүүхдүүд байсан. Мөн МУГТ, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт байсан гэдэг. Гэвч Н.Төгсцогт уг зодоонд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгвэл уг бааранд буун дуу гаргаж, танхайрсан залуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэд хэдэн удаа очиж мэдүүлэг өгчээ. Түүнийг Х.Мэгддорж гэдэг бөгөөд тэрээр мөнгө угаасан хэргээр ял сонсоод буй МИАТ-ийн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү аж.

Ч.Хоролсүрэн нь анхан шатны шүүхээс 13 жил нэг сарын хорих ял сонссон ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар найман жилийн хорих ял болгон бууруулсан юм. Түүнчлэн улсад зургаан тэрбум, 300 гаруй сая төгрөг төлөхөөр болоод байгаа билээ.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих