Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдана. ХуралдаанаарМонгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/,“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/-ийг хэлэлцэнэ. Мөн 14.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллийгсонсоно. Энэ удаа “Гудамж” төсөл болон улсын чанартай автозамын талаар мэдээлэл өгөх аж.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих