Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туулголын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих