"Анод"-ынхны гаргасан гомдлыг Ц.Зоригт хүлээн авсангүй

Гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон “Анод” банкны ТУЗ-ийн гишүүд болох Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарын хүмүүс Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод гомдол гаргаж, нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэх саналтай буйгаа илэрхийлсэн юм.

Харин Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Ажлын албаныхан тэдний гомдлыг хянаж үзээд, нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэх хариу өгчээ.

Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичих юм байна. Ингэснээр мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн тэдний эд хөрөнгийг дуудлагаар худалдах эрх зүйн үндэслэл бүрдэх ажээ.

Анхан шатны шүүхээс Э.Гүр-Аранз, Д.Энх­төр нарт таван жил, Н.Даваа, Л.Улам­баяр нарт гурван жил, Ж.Ган­тулгат 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эд­лүүлэхээр шийдвэрлэж, 248 хувь­цаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр на­раас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Б.Чимэг

Сэтгэгдэл бичих