Г.Буяндоржийг шүүх хурал болтол батлан даалтад гаргахгүй гэжээ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Түүнийг залилангийн хэрэг үйлдсэн хэмээн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн саатуулсан. Хэдийгээр түүний хоригдох хугацаа энэ сарын 8-нд дуусгавар болсон ч хорих хугацааг дахин хоёр сараас сунгасан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад түүнийг шүүх хурал болтол батлан даалтад гаргахгүй гэсэн шийдвэр гарчээ. Учир нь, түүнийг батлан даалтад гаргавал цагдаагаас дуудсан цагт ирэхгүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэхгүй байж магадгүй хэмээн үзэж ийнхүү шийдвэр гаргасан байна.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих