Дөрвөн бүтээгдэхүүн шилдгээр тодров

Монголын Тогооч нарын холбоо, Мастер тогоочдын холбоо, Мэргэжлийн бартендерийн холбоо, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв, Мишээл групп ХХК-ийн хамтран зохион байгуулсан “UB FOOD BEVERAGE EXPO2013“ хоол ундны анхдугаар үзэсгэлэн Мишээл төвд явагдаж өнгөрлөө.
Тус үзэсгэлэнд оролцсон “Тэнгэрийн хишиг”компанийн дөрвөн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “Шилдэг бүтээгдэхүүн“-ээр шалгарч Өргөмжлөлхүртлээ.

ЗахиралУ.Орхоны жор, технологийг нь гаргасан “Тансаг”, “Эрхэс” бялуу, зохицуулах үйлчилгээтэй наранцэцгийн үртэй хөх тарианы “Амуу” талх, “Нүнжиг” нарийн боовэнэ шагналын эзнээр тодорсон байна.
Н.Умард

Сэтгэгдэл бичих