Буугаа өөрөө тусгалд оруулах гэж байжээ

ХУД-ийн 14-р хорооны Өлзийтийн хадан хясааны орчим иргэн 42 настай эрэгтэй У нь өөрийн эзэмшлийн үнэмлэх, бичиг баримттай “Вепрь” маркийн буугаа тусгалд оруулах гэж буудаж байсныг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Бууг тусгалд оруулахдаа мэргэжлийн хүнд хандах ёстой юм байна.

Мөн СХД-ийн долдугаар хорооны иргэн 30 настай эмэгтэй Б-г нөхөр 36 настай эрэгтэй Х нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь гэмтэл учруулсан хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих