Их хэмжээний бугын эвэр авч явсныг илрүүллээ

БГД-ийн дөрөвдүгээр хороо “Голден Парк” хотхоны орчимд өчигдөр “Hyundai Sоnata-5”, “Хино”, “Hyundai Starex” автомашинуудыг шалгахад Орхон-Уул аймгийн харъяат иргэн настай эрэгтэй Б, 48 настай эрэгтэй А нар нь тарваганы элдээгүй арьсууд, их хэмжээний бугын эвэр авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих