Айлын гэр, мал цасанд боогджээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян-Уул гэдэг газар өвөлжиж байгаа айлын гэр, мал цасанд боогдож нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн мэдээлэл энэ сарын 12-ний өдрийн 23:35 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу өчигдөр өглөө 06:00 цагт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч нэг автомашинтайгаар очиж, уг айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн өчигдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын зүүн хойно авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг нэрээ хэлээгүй 21:21 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад Соната-5 загварын суудлын автомашин Портер загварын ачааны автомашинтай мөргөлдөж Портерийн жолооч 23 настай эрэгтэй машины хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих