Грекийн парламент 15000 хүнийг ажлын байрнаас нь цомхотгоно

Ирэх жилийн сүүл гэхэд  15000 хүнийг ажлын байрнаас нь цомхтгоно хэмээн яригдаж байсан асуудлыг өчигдөр Грекийн парламентын худалдаанаар баталжээ. Хуралдаанд оролцсон парламентын 168 гишүүний 123 нь энэ санал асуулгыг дэмжсэнээр ийнхүү батлагдаж байгаа ажээ.

Энэ нь олон улсын зээл тусламжаар авсан зээлийг эргэн төлөх боломжийг нэмэгдүүлэх  арга зам хэмээн засгий газар  үзэж байгаагаа хэлсэн байна. Гэтэл энэ арга замын иргэд дэмжихгүй байгаагаа илэрхийлэн аль хэдийн парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал, бослого эхлүүлжээ. Олон улсаас авсан зээлийг төлөхийн тулд  цомохтгол хийж байгаа нь хүмүүсийн амьдралыг улам дордуулах шалгаан болно хэмээн иргэд бухимдаж байгаа билээ.

Засгийн газрын төлөвлөгөө ёсоор энэ оны зургаадугаар сар гэхэд 2000 хүн, энэ оны төгсгөл гэхэд дахин 2000 хүн ажлын байрнаас нь цомохтгоно. Харин 2014 он гэхэд 11000 хүн ажлын байрны цомхтголд орно хэмээн тооцоо гаргажээ. Гэхдээ 2015 он гэхэд цомхтгосон хүмүүсийн байрыг нөхөх арга хэмжээ авна хэмээж байгаа. Өнөөдрийн энэхүү цомхтголд өртөж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ахимаг насныхан байгаа аж. Харин хоёр жилийн дараа хүмүүсийг ажлын байраар хангахдаа хөдөлмөрийн идэвхтэй насныхныг хамруулан ажилд авна хэмээн тооцоолсон байгаа ажээ. Грекийн ажилгүйлдлийн төвшний дээд хэмжээн нь 27 хувьд хүрч байсан. Харин энэ  цомхтголыг хийснээрээ энэ үзүүлэлтээс ч давна хэмээн урьдчилсан дүр зураг гарчээ.  

Одоо тус улсаа  Евро бүсийн орнуудад төлөх ёстой нийт өрийн хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Эдгээрээс ирэх сарын 13 гэхэд зургаан тэрбум ам.доллар төлөх ёстой юм. 2010 оноос хойш Европын холбоо Грект 200 тэрбум евро зээлдүүлсэн байна.  

Х.Төгөл  

Сэтгэгдэл бичих