Японд 4D кино театр нээгджээ

Орчин үед киног үзэх бус мэдэрч, кинонд жинхэнэ утгаараа орох боломжтой боллоо. Үүнийг нотолж Японы Нагоя хотод өнөөдөр 4D кино театрт нээлтээ хийж байна. Энэхүү шинэ театр “Төмөр хүн 3” киногоор нээлтээ хийж байна.

Уг кино театр танд үзэж буй киногоо бүхий л мэдрэхүйгээрээ мэдрэх боломж олгох гэнэ. Тодруулбал, таны суудал хөдөлж, кинонд гарч буй зүйлсийн үнэр үнэртэж, салхи салхилж та яг л киноныхоо нэг хэсэг болсон юм шиг санагдах гэнэ.

Суудлын хөдөлгөөн нь бүрэн программчлагдсан тул кинонд гарч буй зүйлстэй уялдаатайгаар хөдлөх гэнэ. Мөн суудлын урд талаас таны рүү салхи үлээж, далайн давалгааны чимээ сонсогдож, усны үнэр үнэртээд бороо ороход таны дээрээс бороон дуслууд унаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих