“Yahoo”-гийн захирал ажлаа өгөхөө мэдэгдлээ

АНУ-ын  “Yahoo” компанийн захирал Фред Аморосо албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ түүний ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа нь компанийн үйл ажиллагаатай холбоогүй хэмээн тайлбарлаж байна.  Энэ оны зургадугаар сарын 25-нд болох “Yahoo”-гийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтын үеэр Фред Аморосо ажлаа өгөхөөр болсон байна.

Фред Аморосог ажилласан хугацаанд тус сайт улам хөгжсөн гэж “Yahoo”-гийн гүйцэтгэх захирал Марисса Майэрын ярьсан байна.  “Yahoo”-гийн удирдах зөвлөл 10 гишүүнтэй бөгөөд тэдний дундаас шинэ захирлыг сонгоно. 


Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих