Жохар Царнеавыг шорон руу шилжүүллээ

Бостон хотод олон улсын чанартай марафон тэмцээний үеэр зохион байгуулалттайгаар халдлага үйлдсэн Жохар Царнеавыг өнөөдөр эмнэлгээс хорих анги руу шилжүүллээ.  Түүнийг “Beth Isrel Deaconess” эмнэлгээс Массачусеттс мужийн “Fort Devens” шоронд шилжүүлж байгаа юм. 

19 настай чечень залуу өнгөрсөн долоо хоногт баривчилгааны үеэр цагдаа нартай мөргөлдөж хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний ах 26 настай Тамерлан Царнаев нь энэ үеэр амиа алдсан билээ.  Хэрвээ Жохар Царнеав энэ сарын 15-нд уралдааны үеэр халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрч, 264 хүнийг хүнд бэртээсэн нь нотлогдвол ялын дээд хэмжээ онооно хэмээн төлөвлөсөн байгаа. 

Х.Төгөл  

Сэтгэгдэл бичих