“Bugatti”-г дэлхийн хамгийн хурдан машинаар нэрлэлээ

Саяхан германы автомашин үйлдвэрлэлийн Volkswagen концернийн туршилтын зам дээр хятадын уралдаанч Энтони Лью “Bugatti Veyron Grand Sport” -аар цагт 408.84 км хүртэл хурдалсан байна. Ингэснээрээ Bugatti дэлхийн хамгийн хурдан, хамгийн өндөр үнэтэй машинаар дахин шалгарсан байна.

Дээд хурдыг нь 375 гэж хязгаарласан боловвч Veyron онолын хувьд 415 км/цаг хурдалж чаджээ. 2010 онд нисэгч Пьер-Анри Рафаель энэ машинаар цагт 431 км хурдалж байсан ч суперкарыг бөөнөөр нь үйлдвэрлэхдээ  дээд худыг нь хязгаарлах ёстой гэсэн учраас Гиннесийн дээд амжилтын номд оруулаагүй ажээ. Харин одоо энэ алдраа албан ёсоор хүртэж байна.

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих