Цукерберг 2012 оны орлогоо зарлажээ

“Facebook”сүлжээний ерөнхий захирал  доод тушаалтнуудаасаа олон дахин бага орлого олжээ. Цалин, бонус  болон бусад төлбөрийг оролцуулан түүний жилийн орлого нь  ойролцоогоор 1,99 сая доллар болсон байна. Марк Цукерберг 503,2 мянган долларын суурь  цалин авч, дээр нь жилийн 266,2 мянган долларын бонус  нэмэгдэж,  нисэх онгоцоор явах, хамгаалалт хэрэглэхэд 1,22 сая доллар авсан байна. Нийгмийн сүлжээг үндэслэн байгуулагч нөхөн төлбөр болон цалиндаа өнгөрсөн онд 1,9 сая доллар авсныг АНУ-ын үнэт цаас, биржийн комиссын сайтад мэдээлжээ.

Ингэхдээ “Facebook”-ийн зарим ажилтан  тэргүүнээсээ илүү их цалин авсныг тэмдэглэж байна. Тухайлбал, үйлчилгээний захирал, топ-инженер Шерил Сандберг 26 сая гаруй, харин компанийн техникийн захирал Майк Шрефер 20 сая гаруй долларын цалин авчээ. Нийгмийн  сүлжээг үндэслэгч өөрийнх нь суурь цалинг ердөө 1 сая доллар болгохыг хүсч байгаагаа 2013 оны эхээр мэдэгдсэн юм. Тийнхүү тэр  орлогоо компанийн санхүүгийн үр дүнгээс шууд хамгааруулж байна.

“Facebookдэх  Цукербергийн одоогийн хувь барагцаалбал 16,4 тэрбум доллар байгаа бөгөөд “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 70 дугаар байранд оржээ. Цукерберг  2013 оны есдүгээр сар хүртэл нийгмийн  сүлжээний  өөрийн мэдлийн  хувьцааг худалдах бодолгүй байгаагаа 2012 оны сүүлчээр мэдэгдсэн мэдэгдсэн билээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих