Кембрижийн гүнжийг хүү төрүүлнэ гэж таамаглав

Британийн хунтайж Уильямын бие давхар гэргий Кейт удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийн талаар  элдэв цуу яриа дахин тарах шалтаг гаргаж  өгснийг “Дейли мэйл” сонинд дурджээ.Тус сонинд бичсэнээр Кембрижийн гүнж саяхан цэргийн албан хаагчдын гэргий нартай уулзаж ярилцахдаа, цайвар хөх өнгийн хүүхдийн тэрэг худалдаж авсан тухай ярьсан байна.Хүүхдийн “Bugaboo” тэрэг янз бүрийн өнгөтэй байдаг гэнэ. Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг мэддэггүй аав, ээж нар хул, цайвар шаргал юмуу хар зэрэг завсрын өнгийг байнга шахуу сонгодгийг сонинд дурджээ.  Харин хөх өнгө нь  хунтайж, Кембрижийн гүнж хүүтэй болно гэсэн бодол төрүүлж байгааг “Дейли мэйл” сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Гэвч саяхан Кейтийн хэлсэн нэг өгүүлбэр нь тэр охинтой болох гэж байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд элдэв мэдээ гарах шалтгаан болжээ. Гримсби хотын нэг оршин суугч эмэгтэйгээс зөөлөн бамбарууш бэлгэнд авахдаа, “Баярлалаа, би үүнийг о...-доо ...” гэжээ. ”Д” үсгээр  (охин гэдгийг англиар daughter гэдэг)  эхэлсэн үг хэлэх гэснээ, гэнэт яриагаа таслан “хүүхдэдээ” гэсэн үгээр яриагаа дуусгасан байна.

Уильям, Кейт хоёр  хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй гэдгээ байнга хэлж байгаа билээ.  Тэд ямар хүүхэдтэй болохоо мэдэж байлаа ч төрөх хүртэл нь нууцыг хадгалахыг шаарддаг  уламжлалтай.

С.Инда

Сэтгэгдэл бичих