Дуучин PSY харъяалагддаг YG интертайнмент 1 тэрбум вон хандивлажээ

Дуучин Пи Эс Уай-ийн харъяалагддаг YG  интертайнментийн захирал Янг Хён Сок  сайн санааны үйлсэд 1 тэрбум вон хандивлаж байгаагаа мэдэгджээ.

 Дуучин Пи Эс Уай-ийн дуулсан Кангнам Стайл дуу дэлхийд түгсэн цагаас эхлэн YG  интертайнментийн  хувьцааны үнэ огцом өссөөр байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн гуравдугаар  сарын 4-нд 1 ширхэг хувьцаа тус бүрд оногдох 300 воны ашгийг хувьцаа эзэмшигчиддээ  олгосон байна.  Нийтдээ 3 тэрбум 960 сая воныг хуваан олгосон YG  интертайнментийн  Янг Хён Сок захирал ,  нийт хувьцааны 34.5%-ийг эзэмшдэг ба  түүнд оногдсон хувьцааны ашиг  1 тэрбум 70 сая воныг өөртөө бус харин сайн санааны үйлсэд хандивласан нь энэ юм байна.

 Солонгос улсад өөрийн эзэмшдэг хувьцаанаасаа жилдээ 10 тэрбум  ба түүнээс дээш хэмжээний орлого олдог 199 иргэн тоологдож , жагсаалтыг Самсунг группийн Ерөнхий захирал И Гон Хи, Хёндэй автомашины үйлдвэрийн захирал Жонг Мүн Гү , SK группийн захирал Чуй Тэ Вон нар тэргүүлдэг байна.

 Б.Бурам

Сэтгэгдэл бичих