Гар утасны компаниуд хэрэглэгчдээс авсан илүү мөнгөө буцааж өгнө

Солонгосын гар утасны гурван компани  хэрэглэгчдэд буцааж олгох ёстой мөнгийг өчигдрөөс эхлэн өгч эхэллээ. Тухайн гар утасны компанийн хэрэглэгч байхдаа барьцааны мөнгө төлөөд түүнийгээ авалгүй орхисон , санаандгүй байдлаар ярианы төлбөрөө илүү хийсэн боловч түүнийгээ мэдээгүй гэх мэтээс болж багагүй иргэд гар утасны компаниудад илүү мөнгөний төлөлттэй байсаар байдаг байна. Энэ мөнгийг тэдэнд буцаан олгох хэрэгтэй гэсэн шийдвэрийг Солонгосын  Цахилгаан Холбооны хяналтын газраас гаргасан бөгөөд үүний дагуу smartchoice.or.kr нэртэй сайтаар дамжуулан  илүү төлөлттэй байгаа иргэдийн мэдээллийг зарлаж эхэлсэн байна.
Одоогоор  хэрэглэгчид нийтдээ 10 тэрбум воныг гар утасны компаниудаас буцаан авахаар байгаа ба  хэрвээ илүү төлөлттэй байгаагаа уг сайтнаас мэдэж  бүртгүүлсэн тохиолдолд 7 хоногийн дотор мөнгөө дансаар дамжуулан  буцааж авах ажээ.

Б.Бурам

 

 

Сэтгэгдэл бичих