Өмнөд Солонгосчууд худалдааны чөлөөт бүсээс иргэдээ татлаа

 Хоёр Солонгосын хамтран байгуулсан худалдааны чөлөөт бүс Кесонгкунгдан хаагдаад 24 хонож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын тал өчигдөр  өөрийн орны бүх иргэдээ худалдааны чөлөөт бүсээс татаж авах шийдвэр гаргалаа. Худалдааны чөлөөт бүс дэх хоосон үйлдвэрээ сахин үлдэж дахин ажиллаж эхэлнэ хэмээн  хүлээж байсан Өмнөд Солонгосын 175 иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд , тэднийг яаралтай татан авчрах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрлээ хэмээн Хоёр Солонгосыг Нэгтгэх яамны сайд хэлсэн байна.

Худалдааны чөлөөт бүс нээгдэн ажиллаж эхэлсэн 10 жилийн түүхэнд тус бүс хаагдаж байсан явдал 3 удаа гарч байсан ч Өмнөдийн тал бүх ажилчидаа татаж байсан тохиолдол анх удаагаа гарч  байна. Тэнд ажиллаж байгаа 123 компаний 96 нь болзошгүй даатгалд хамрагдсан тул 70 тэрбум хүртэлх воны даатгалын мөнгө авч чадах бол даатгалд хамрагдаагүй үлдсэн компаниудын хувьд эдийн засгийн ихээхэн хохирол амсах болоод байна.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих