Шилдэг найрал дуучид маргааш тодорно

Нийслэлийн есөн дүүргийн сурагчдын дунд зохиож буй “Хүүхдийн найрал дууны уралдаан”-ы төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш болно. Дүүрэг бүрээс шалгарсан авъяаслаг бяцхан хүүхдүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэх энэ уралдаан 10.00 цагаас Хүүхдийн ордонд эхлэх бөгөөд энэ арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцоно.

Төгсөлтийн шатны шалгаруулалтад дүүрэг тус бүрээс шалгарсан гурван шилдэг хамтлаг өрсөлдөж шилдэг хамтлаг тодрох юм байна. Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр хоёр сая, дэдбайр 1.5 сая, гутгаар байрыг нэг сая төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Мөн шилдгийн шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих