Азийн түүхийг өөрчилсөн 12 тулалдаан

Магадгүй та бүхний зарим нэг нь энэ талаар сонсоогүй байж болох юм. Дараах азийн тив дээр өрнөсөн 12 тулалдаанууд нь дэлхийн түүхийг өөрчилсөн гэхэд хэлсдэхгүй ажээ. Уг тулалдаануудыг өдөөж, хийсэн эзэнт гүрнүүд нь хүчирхэгжээд газар нутгаа тэлэх авч дараа нь дахиад л уналт болдог байна. Ямар ч их аугаа улсууд мандан, буурах мөчлөгийг дамждаг ажгуу. Дайран түрэмгийлэх ийм үйл явцаар шашин, соёл дэлхийн өнцөг булан бүрт тардаг ажээ. Түүхийн үүднээс авч үзэхэд цэргийн зохион байгуулалтаа ухаалаг хийсэн, баатарлаг удирдсан хаад л энэ эрхэм алдрыг хүртдэг байна.

Манай эриний ертөнц дэх дэлхийн хоёрдугаар дайн гэж хэлж болохоор дайн МЭӨ 331 онд болсон дайнаас эхлээд түүхийг өөр өөр байдлаар эргүүлж эхэлсэн гэж үздэг. Уг дайн нь Гуагамелагаас эхлээд 1944 оны Кохима хүртэл үргэлжилсэн бүхий л аугаа түүхүүдийг оруулсан аж. Гаугмалагийн тулалдаан МЭӨ 331 онМЭӨ 331 онд, манай эриний ертөнцийн хүчирхэг хоёр арми Гуагмалад тулалдсан бөгөөд зарим хүмүүс үүнийг Арбелагийн тулалдаан гэдгээр нь сайн мэддэг. Александр хаанаар удирдуулсан Македоний 40,000 цэрэг одоогийн балканы хойгоос зүүн рүү чиглэн хөдөлж Энэтхэгийн хойгт аугаа Македоничуудын аялал дуусчээ. Македоничуудын энэхүү байлдан дагуулалд, тэдний хамгийн том дайсан болсон Дариус хаанаар удирдуулсан Персийн олон зуун үндэстнээс бүрдсэн тодорхойлбол 50-100,000 хүртэлх хүчээр зогсоох гэж оролдсон боловч Македоничуудыг үл дийлжээ. Персүүдтэй Гуагамала-д хийсэн уг тулалдаанд Македоничууд бут ниргэж орхисон бөгөөд Дариус хаан цэргийнхээ талаас илүү хувийг алдсан бол Александр хаан ердөө л бүх цэргийнхээ аравны нэгтэй нь тэнцэх цэргийнхээ амийг алджээ.Ийнхүү Македоний Александр Персийн гайхамшигтай эд баялгуудыг өөрийнхөө гарт оруулжээ. Харин энэ олсон сан хөмрөгөө өөрийнхөө дараа дараагийнхаа үйл хэрэгт зориулсан билээ. Александр-д Персийн эзэнт гүрнийхний өмсдөг байсан хувцас хунар таалагдсан учир заримдаа өмсдөг байсан гэдэг. Гэхдээ энэ нэг ёсны улс төрийг тогтвортойгоо буюу Персүүдийг гар доороо захирах гэдэг үүднээс ийнхүү тэдний хувцасыг өмсч соёлыг нь дэмждэг байжээ. Ийнхүү Персийн эзэнт гүрнийг номхотгосноор Александр хаанд ази тивийг байлдан дагуулах үйл хэргийн эхлэл суурийг тавьжээ. Бадрын тулалдаан 624 ондЭнэ тулалдаан нь Исламын ертөнцийн түүхийн үечлэлийн дунд явцад болсон юм. Зөнч Мухамед өөрийн үүсгэн буй болгосон шашныг нь эсэргүүцсэн түүнийг төрөлх хотоос нь хөөжээ. Харин Мека хотын Курайш овгийнхон дээр очиж шинээр овог аймаг үүсгэжээ. Курайш овгийнхоны зарим толгойлогчид тэр дундаа Амир Ибн Хишам Мухамедийг тэр бол бурханы ариун зөнч биш түүнд битгий итгэ хэмээн олон нийтэд зарлажээ. Гэсэн хэдий боловч Мухамедийн сургааль айлдвар хийгээд түүний шашинд дийлэнх хүмүүс итгэсэн аж. Мухамед болон түүний дагалдагч нар ариун Мека хотоо түүний эсрэг үзэл суртал гаргагчдаас хамгаалан гурван том тулалдаан хийсэн ба энэ тулалдаануудын нэг нь Бадрын тулалдаан хэмээн ихэд алдаршжээ. Уг дайнд Амир Ибн Хишам хийгээд бусад үл итгэгч нарыг үгүй хийснээр Арабын ертөнцийг Исламжуулах үйл ажиллагаа эхэлжээ. Эдгээр он жилүүдийн хугацаанд Арабын ертөнцийн тэр чигээрээ Исламын шашинд дагаар орсоноор ойрх дорнодыг өөрчилж чадсан билээ. Куасияагийн тулалдаан 636 онБадрын тулалдаанд Мухамед ялалт байгуулсанаас нээх их удаагүй байх үед буюу МЭ 636 оны 11-р сард Персийн эзэнт гүрнээс салан тусгаарласан Сашанидын эзэнт гүрэнтэй Исламын ертөнцийг хэн эзэгнэх вэ? гэдгийг шийдэх тулалдаан Ал-Куасияах хэмээх газар болжээ. Одоогоор бол өнөөгийн Иракын газар нутагт болж өрнөжээ. Арабын ертөнцийн хүчирхэг Халиф Рашидунаар удирдуулсан 30,000 цэрэг ойролцоогоор Персийн 60,000 цэрэгтэй нүүр тулж хүчээ үзжээ. Уг тулалдаанд ойролцоогоор Персийн 30,000 цэрэг алагдаж. Харин нөгөө талд халиф Рашидун ердөө л 6000 цэргийнхээ амийг алдсан аж. Ийнхүү Халиф Рашидун нь Персийн асар их хүчийг үгүй хийснээр ирээдүйнхээ дараа дараагийн байлдаанд ялалт байгуулах гавьяаг бүтээж чадсан ажээ. Харин Сашанидын эзэнт гүрэн газар нутаг, эрх мэдлээ алдахгүйг хичээж МЭ 653 он хүртэл тулалдсан боловч эцэстээ Сашанидын эзэн хаан гуравдугаар Яаздгерд өөд болсоноор ялагдал хүлээж байжээ. Тухайн үеийн Персийн эзэнт гүрний төв нь өнөөгийн Иран улсад байсан байна. Талас голын тулалдаан 751 онСонирхолтой нь Мухамедаас ердөө 120 жилийн дараа Мухамедийн дагалдагчид Бадрын тулалдаанаас эзэлж авсан газар нутгаа болоод шашнаа асар их хэмжээгээр буюу Арабын хойгоос зүүн тийшээ тэлж өнөөгийн Хятад тухайн үеийн Тан улстай дайтаж байжээ. Тан улс болон Исламын шашныг дэлгэрүүлэгчид Талас гол дээр тулалджээ. Энэ газар нутаг нь өнөөгийн Киргизийн нутаг дэвсгэр билээ. Уг тулалдаанд Тан улсын армийг хүйс тэмтэрчээ. Аббашид-аар удирдуулсан Арабын ертөнцийнхөн Хятадыг дийлсэн хэдий ч Арабуудын хувьд Хятадын дотор эзэгнэж суух нь ашиггүй санагдсан учир эргээд нутаг буцсан гэдэг. Энэ хэрэг явдал одоо хүртэл маргаантай байдаг ба 751 онд Арабын ертөнц Хятадуудыг эзэлсэн үү? гэдэг дээр зөрчилдөөнтэй байдаг ажээ. Гэсэн хэдий ч, энэ үйл явдал нь Хятад хийгээд тухайн үеийн төв азийн төр улсуудыг ганхахад нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Ийнхүү төв азид Исламын шашин дэлгэрэх маш том үйл явц, нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн гэж үздэг байна. Нөгөөтэйгүүр энэ үйл явдлаас эхлээд Хятадаас цаас хэрхэн боловсруулдаг арга барил нь өрнөдийн ертөнцөд нэвтэрч европийнхон бичиг үсгээ цаасан дээр буулгаж ном гаргах эхлэл суурийг тавьжээ.
Хаттины тулалдаан 1187 онЕрүсалимын загалмайтны удирдагчид 1180-аад оноос өөр хоорондоо нэгэн асуудлаар маргалдаж эхэлцгээсэн аж. Хөршийн Арабын ертөнцийнх нь санал болгосон бууж өгөх эсвэл дайтах уу гэж асуулгажээ. Ийн христийн удирдагч нар тэр дундаа Курдын хаан Саладинтай нэгдэж тэдэнд дагаар орох аль эсвэл бүр эцсээ хүртэл тулалдах талаар мэтгэлцсэний үндсэн дээрээс Ерүсалимын удирдагч нар тулалдахаар шийджээ. Саладины арми Ерүсалимын загалмайтны армийг хотод нь бүсэлж авсан бөгөөд Ерүсалим хотын усыг тасалж, бүслэлтээрээ улам хэцүүдүүлж байжээ. Ийнхүү олон хоног бүслэлтэд байсны эцэст загалмайтны 20,000 хүчирхэг цэргийг устгаж мөн үлдсэнийг нь олзлон дээрэмдэн тоножээ. Исламчууд Ерүсалимыг орхин одсон авч, дараагаар нь дахин загалмайтны II-р аян дайн эхэлсэн хэдий ч бүр долоон дор зүйл болж Ерүсалим хотоо бүр мөсөн алджээ. Христийн шашинтнууд ялагдсан тухай мэдээ III-р Урбан Пап ламд маш хүндээр тусч түүнийг сандралд оруулж байжээ. Энэ явдлаас хоёр жилийн дараагаас загалмайтны III-р дайн эхэлж 1189 оноос 1192 он хүртэл үргэлжилсэн боловч дайныг эхлүүлсэн арслангийн зүрх хочит Ричард хаанаар удирдуулсан арми Ерүсалим дахь Саладиныг үлдэн хөөж чадаагүйгээр барахгүй хаан өөрөө ичгүүртэйгээр олзондох шахаж байжээ.

Тарайны тулалдаан 1191-оос 1192 онОдоогийн Афганистаны Газны мужийн Тажик овгийн хаан Мухамед Шахаб Уб-Дин Гори өөрийнхөө газар нутгийг тэлэхээр шийджээ. Түүний байгуулсан улсыг Горигийн эзэнт гүрэн хэмээн түүхэнд үлджээ.1175-аас 1190-ээд оны хооронд тэрээр Гужарат, Пешавар болон Газнавидийн эзэнт гүрэн мөн дээр нь Пунжаб хэмээх газруудыг эзэлж авчээ. Гори газар нутгаа улам ихээр тэлэхээр санаархан улмаар одоогийн Энэтхэг рүү 1191 онд довтлогожээ. Гэвч Хиндигийн соёлт Ражпутын эзэнт гүрний III-р Притвираж хаанаар удирдуулсан цэргийн хүчинд Тарайн-д болсон анхны тулалдаандаа бут цохиулаад буцжээ. Исламчууд ялагдаж бүр хаан Гори олзлогдсоноор энэ дайн төгсчээ.Притвираж хаан олзлонд байсан Гори хааныг дараагаар нь суллаж тавьсан гэдэг. Хиндигийн хаан ингэж Гориг суллаж тавьсан нь их мэргэн арга ухаан байсан гэдэг боловч харин дараа жил нь өрөвдсөн хүн өр лүү өшиглөнө гэгчээр Гори хаан 120,000 цэрэгтэй эргэж ирж дайн хийсэн байдаг. Асар том заанаар хүлэглэн хамгаалсан боловч Хиндигийн Ражпут хааныг бут ниргэж орхив. Үүний үр дүнд, хойд Энэтхэг Муслиман соёлын үр нөлөө ноёрхож энэ үйлдэл нь Их Британичууд хүч түрэмгийлэн ирэх хүртэл буюу 1858 он хүртэл үргэлжилжээ. Өнөөдөр бол Гори хаан Пакистаны үндэсний баатрын хэмжээнд үздэг билээ. Айн Жалутын тулалдаан 1260 он
Чингис хааны ач Хүлэгү хаанаар удирдуулсан Монголчуудын зогсоож дийлэшгүй хүчирхэг арми 1260 онд Айн Жалутын буюу өнөөгийн Палестинд хүрч очжээ.Хүлэгү хаан тухайн үед цор ганцаар үлдсэн Исламын шашин, соёлтой сүүлчийн хүч нь Египетийн Мамлюкууд л байлаа. Хүлэгү хаан Мамлюкүүдийг бут ниргэнэ гэдэгтэй их итгэлтэй байжээ. Тухайн үед Монголчууд нь Исламын ертөнцийнхний үнхэлцгээн хагартал айдаг байсан Персийн гэгддэг уулын өвгөнөөр удирдуулсан Ассинчууд буюу мэргэжлийн алуурчдыг нухчин дарж хүйс тэмтэрч, тухайн үеийн Исламын соёлын төв болж байсан Багдадыг бут ниргэн буулгаж авч Халиф Аббашидыг хөнөөж дараагаар нь Сири дахь Аюубид-ын эзэнт гүрнийг газар доор нь тэгшилчихээд байжээ. Энэ үед Исламын ертөнцийнхөн талын зэрлэгүүд буюу Монголчуудаас айцгаан өвдөг нь чичирчгээж байлаа. Харин Айн Жалутын тулалдаанд хүчирхэг байсан Монголчуудын аз нь өөрчлөгдсөн юм. Талын Монголоос аймшигт мэдээ ирж Их хаан Мөнх Хятадад явж байхдаа өөд болсон гэжээ. Ийнхүү Хүлэгү хаанаар удирдуулсан Монголчууд буцах болсноор арай гэж нэг юм Арабын ертөнц амь аврагдаж байжээ. Дийлэнх Монголчууд тал нутгаас хариу хүлээхээр өнөөгийн Азарбажены нутаг руу буцжээ. Хэрвээ Монголчууд бүх цэргийн хүчээрээ өнөөгийн Палестинд очиж Айн Жалутад дайтсан бол бут ниргэх байсан хэдий ч цөөхөн цэрэгтэй тулалдсан учраас Монголчууд ялагдал хүлээж нийтдээ 12,000 цэргээ алдаж асар их гарз хохирол амсчээ. Уг тулалдаанд Мамлюкүүд төв азийн олон зууны тэртээгээс нүүдэллэн ирсэн Селжукууд буюу Түрэгүүдийг байлдаандаа татан оруулсанаар амжилттай болж чаджээ. Түүхэн энэ дайныг онцгойлон тэмдэглэхдээ талынхан талынхныгаа зогсоосонхэмээн үеэсүе дамжин түүх домог мэтээр ярьдаг болжээ.
Панипатын тулалдаан 1526 он1206-аас 1526 оны хооронд Энэтхэгийг Делигийн султанууд захирч байжээ. Тэдгээр султанууд Гори хаанаас улбаалан уламжлан Энэтхэгийг амар амгалан тайвнаар захирсаар л байсан аж. Харин 1526 онд Кабулын захирагч Чингис хааны удмын доголон Төмөр хааны ач Захир Ал-Дин Мухамед Бабур хаан Энэтхэгийн султанууд руу асар их хүчээр довтолжээ. Бабур хааны 15,000 цэрэг Ибрахим Лоди султаны 40,000 цэрэгтэй, 100 зааныг зэвсэглэсэн армийг бут ниргэв. Бабур хааны арми галт сумны хүчээр тэдгээр нүсэр заануудыг буулган авчээ. Галт буугаараа аймшигтай заануудын зүрхийг үхүүлж, айж сандарсан заанууд нь өөрийнхөө цэргүүдийг няц гишгэж байв. Делигийн султануудын голлох хүчирхэг Лодигийн хаан тулалдааны үеэр амь үрэгдсэн бөгөөд Бабур хаан ялалтаа зарлан “Могул” хэмээх эзэнт гүрнийг тунхаглажээ. Түүний үндэслэсэн эзэнт гүрэн нь 1858 оныг хүртэл Энэтхэг Их Британийн колон орон болох хүртэл оршин тогтнож байсан билээ.
Хансан-до-ийн тулалдаан 1592 онЯпонд өөр хоорондоо эрх мэдлийн төлөө ноёдууд байлдаж байсан нь дуусгавар болжээ. Ингээд Хидэёоши ноёноор удирдуулсан самурайн нэгдсэн эзэнт гүрэн боллоо. Захирагч Хидэёоши өөрийнхөө ордныг Хятадыг захирч байсан Мин улсын довтолгооноос хамгаалахын тулд өндөр хана хэрмүүдийг хаа сайгүй босгож хийсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Захирагч Хидэёоши 1592 онд Солонгосыг дайлаар мордсон байдаг. Японы арми тухайн үеийн нийслэл байсан өнөөгийн Пехнян руу довтлох байсан авч арай хол байсан учраас усан цэргийн флотоо ашиглан очихоор болов. Харин энэ үед Солонгос улсын усан цэргийн жанжин Юү-Сүн-Шин-аар удирдуулсан гар аргаар хийсэн мэлхий хуягтай буюу төмрөн хамгаалалттай усан онгоцоор Японы армитай тулалдсан байдаг. Солонгосын усан цэргийн хүчнийхэн шинэлэг зүйлийг сэдэж, завиндаа одоогоор бол салхины хүчээр ажилладаг кран хийж тэрүүгээрээ Японы хөлөг онгоцуудын бөөрийг нь цөм цохин живүүлж байжээ. Уг тулалдаан нь өнөөгийн Хансан арлын ойр орчим болсон аж. Японы нийт 73 хөлөг онгоц байснаас 59-ийг нь сүйрүүлсэн бөгөөд харин Солонгосын нийт 56 хөлөг онгоц байсан нь бүгд зүгээр гарз хохиролгүй гарч чаджээ. Хидэёоши эхлээд Солонгосыг эзэлсний дараагаар Хятадыг эзлэх байсан төлөвлөгөө нь нурж ерөнхийдөө дайн байлдааны байдлаа орхин амар жимэр амьдрах болсон байдаг.
Геоктепе-ийн тулалдаан 1881 он19-р зууны үед Хаант Орос улс Их Британийн нөлөөллийг зайлуулж өөрийн газар нутгаа тэлэх зорилгоор хар тэнгисийг эзэмшилдээ авахаар санаархсан нь биелэлээ олов. Дараагаар нь ойрх дорнодод байсан бүдүүлэг гэж нэрлэж ирсэн Исламын нүүдэлчин соёлт ертөнцийг хүч хэрэглэн эзэлж авч газар нутгаа тэлэх зорилготой байсан авч Туркмен овгийнхон хэмээх Теке нартай тулжээ. Теке нар тийм ч амар хоол байсангүй. Гэсэн хэдий боловч 1879 онд, Теке Туркменүүд үг дуугүйгээр Геоктепе-д Хаант Орос-д бууж өгсөн боловч энэ нь түр зуурын зүйл байв. Харин Хаант Оросууд цаашаа улам хөөрөн 1881 онд Теке нарыг Геоктепе-д нь бөөнөөр нь хомроглон устгахыг санаархсан ч Теке нар говь цөл рүү зугтацгаан сарнин алга болжээ. Энэ нь Хаант Оросын эзэнт гүрний нөлөө ойрх дорнодод ноёрхох эхлэл нь байсан ба үүнээс хойш энэ газар нутаг нь ЗХУ нуран унах хүртэл үргэлжилсэн ажээ. Одоо ерөнхийдөө алс дорнодынхоны ихэнх тусгаар тогтносон улсууд болсон хэдий ч эдийн засаг болоод зарим соёлоороо хойд хөршөөсөө хамааралтай байдагт нь дурамжхан байдаг билээ. Цушимагийн тулалдаан 1905 он1905 оны 5-р сарын 27-ны өдрийн 6:34 минутанд, Японы эзэнт гүрэн болоод Хаант Орос улсууд эцсийн тэнгист уулзаж дайн хийжээ. Түүхэнд энэ дайныг Япон Оросын дайн хэмээн нэрийддэг билээ. Уг дайнд Хаант Оросын эзэнт гүрэн маш их хохирол амсахад нь европ тэр чигээрээ мэл гайхаж, цэл хөхөрч орхижээ. Хаант Оросын адмирал Розественскигийн удирдлаган доорх Сибири номхон далайн эргийн усан флотын армийг аль болох мэдэгдэлгүйгээр Валидивосток-д авч ирсэн хэдий ч Япончууд үүнийг нь мэдчихсэнээр Оросуудад сөхөө өгөлгүй дайн хийж ялалт байгуулжээ. Эцсийн тооцоогоор Япон энэ дайнд нийтдээ гурван хөлөг онгоц, 117 цэргийнхээ амийг алджээ. Харин Хаант Орос 28 хөлөг онгоц, 4380 цэргийнхээ амийг алдаж мөн 5917 цэрэг нь олзлогдсон тоо баримт байдаг. Тун удсан ч үгүй Хаант Орос бууж өгсөнөөс болж үүнээс нь шалтгаалан Хаант Оросын эсрэг бослого үймээн ард иргэдийнх нь дунд гарч байжээ. Тэр хооронд нь дэлхийн даяар Япон хэмээх аугаа улс гарч ирж байгааг зарлан тунхаглажээ. Японы армийн хүч болон нэр хүнд нь 1945 онд дэлхийн II-р дайн дуусах хүртэл мандан бадарч сэргэж хүчтэй хэвээрээ байсан билээ. Кохимагийн тулалдаан 1944 онДэлхийн II-р дайныг эргүүлсэн тулалдаануудын нэг нь Кохимагийн тулалдаан гэж үздэг. Уг тулалдаан нь ид хүчээ авч байсан Японы арми Их Британийн эзэмшил нутаг буюу өнөөгийн Энэтхэг рүү халдсанаас үүджээ. Япончууд 1942 оноос 1943 оны хооронд Их Британий колончилж байсан Бирм рүү халдаж улмаар эзэлж авчээ. Үүний дараагаар 1944 оны 4-р сарын 4-нөөс 6-р сарын 22-ний өдөр хүртэл Энэтхэгийн зүүн хойд хэсэгт буюу Кохима тосгонд Котоку Сатогоор удирдуулсан Японы арми Монтагу Стопфордоор ахлуулсан Их Британи-Энэтхэгийн армитай нүүр тулж дайтжээ. Хоёр талын аль алинд нь ус болон хоол хүнс хангалттай биш байсан боловч Их Британичууд агаараас хоол хүнсээ авдаг болжээ. Эцэст нь, Японы арми зоригтой, шийдэмгий байсан хэдий ч хоол хүнсгүйн улмаас өлбөрч үхэцгээж байжээ. Ийнхүү Энэтхэг-Британи арми тэднийг буцаан Бирм рүү хөөж чаджээ. Уг дайнд Японы талаас нийтдээ 6000 цэрэг амиа алдаж. Харин Их Британий талаас 5000 цэрэг амиа алдаж нийтдээ уг дайнд 17000 энгийн ард иргэд хийгээд цэргүүд амиа алдсан то баримт байдаг ажээ. Ц.Тулгаа

Сэтгэгдэл бичих