"Mixx"-ийн Гүнчээ "Фэйсбүүк од" болжээ

"LVA" Entertainment болон "Такт медиа" продакшн хамтран "Фэйсбүүк од" инээдмийн уран сайхны кино бүтээж эхэлжээ. Тэд өмнө нь "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киног үзэгчдэд хүргэж байсан билээ.

"Фэйсбүүк од" киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Лхагва, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд киноны зураг авалт удахгүй дуусах гэнэ. Киноны гол дүрд "Mixx" хамтлагийн гишүүн И.Гүнчин-Иш, "Луйврын хот" киноны найруулагч Г.Анхбаяр, "Оюутны нууц амраг" киноны гол дүр Н.Мөнхсоёл, дуучин С.Зоригт нар болон Д.Отгонбаяр, Б.Ариуннаран (extacy) нар тоглож буй юм. Харин киноны дууг залуу дуучин С.Зоригт дуулсан бөгөөд клип удахгүй цацагдаж эхлэх гэнэ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих