Японы алдарт хийлч Рио Уэмура манайд тоглоно

Японы алдарт хийлч Рио Уэмура энэ сарын 25-нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна.

Тэрээр Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо" хийлчдийн конкурсээс хоёрдугаар байр, /1993/ “Моцарт премии" ОУ-ын уралдаанаас хоёрдугаар байр /1995/ эзэлж байсан. Мөн Оросын «Музыкальный Олимп» Фестиваль, Германд Моцартын Фестивалиудад уригдан оролцож байжээ.

Тэрээр 1998 оноос Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа аж. Та бүхэн хийл хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл түүний тоглолтыг үзээрэй.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих