Герман улсын архитектор Улаанбаатарын өнгө үзэмжид анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Герман улсын Ханбург хот дахь Монголын өргөмжит консул Маркус Райнбергийг хүлээн авч уулзлаа. Хотын дарга уулзалтын эхэнд Монгол улсыг Герман улсад бүхий л талаар сурталчилан, төлөөлөн ажиллаж байгаа Өргөмжит консулд талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын төв болох Чингисийн талбайн ойр орчмын барилга байгууламжийг өнгө үзэмж төдийгүй барилга хоорондын зай талбайд анхаарч үздэгээ хэллээ. Өргөмжит консул Барилга байгууламж төдийгүй бусад бүхий л салбарт Герман улсын чанарыг таниулах, Монгол нэвтрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаагаа хэлээд хотын даргыг Герман улсын Хамбург хотноо албан ёсны айлчлал хийхийг урьсан юм. Мөн Улаанбаатар хотын төв талбайн өнгө үзэмж барилга байгууламжийг сайжруулах талаар Герман улсын архитектор профессор Волтерыг Улаанбаатар хотод урьж, зөвлөгөө авах боломжтойг дуулгасан юм. Хотын дарга саналыг хүлээн авч, албан ёсны урилгыг ойрын хугацаанд явуулахаар болжээ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих