Хорооны тодорхойлолтыг үнэгүй авдаг боллоо

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын анхан шатны нэгжүүдэд ажиллах явцад илэрсэн хууль бус төлбөр хураамж, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авах явдлыг таслан зогсоох арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 27 хороодод иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг 100 төгрөгөөр олгож байгааг тогтоож, таслан зогсоох шаардлагаа тавьж ажилласны дүнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодын Засаг дарга нарт тодорхойлолтыг төлбөргүй болгох шийдвэрээ хүргүүлсэн байна.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих