МАН, МАХН-аас нэр дэвшигчдэд ял оноолоо

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр орой 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд боллоо.

Шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс таван сарын ял оноолоо. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял оноов.

Хэргийг сануулахад МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих