Солонгос иргэдийн нууц дансыг ил болгоно

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум  буюу "ICIJ"  байгууллагын захирал Жерард Райл  2 долоо хоногийн дараа гэхэд Английн  харъяа Виржиния аралд байх Солонгос иргэдийн нэр дээрх  оффшор компаниудын дансан дах мөнгөн хөрөнгөний мэдээллийг ил болгоно гэж мэдээлжээ. Одоогоор эх орондоо албан ёсоор мэдээлээгүй нууц гэгдэх дансыг Виржиния аралд нээн эзэмшиж буй 70 гаруй Солонгос иргэд бүртгэгдсэн ба тэдний дансны орлого, зарлага, оршин суугаа хаяг зэрэг бүх мэдээлэл тэдэнд хангалттай байгаа гэжээ.  Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын өмнө нь тараасан мэдээлэлд Солонгос иргэд багтаж байгаагүй бол , энэ удаа хууль бусаар ихээхэн хэмжээний мөнгөтэй  данс эзэмшиж буй Солонгос иргэдийн мэдээлэл гарч байгаад Солонгос улс хянуур хандаж , эдгээр 70 иргэдийн мэдээллийг яаралтай өгөхийг хүсээд байгаа юм байна.

Б.Бурам

 

Сэтгэгдэл бичих