Ах, дүү Царнаев Нью-Йоркийг дэлбэлэхээр төлөвлөж байжээ

Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа үйлдсэн буруутай ах, дүү Царнаев Нью-Йорк хотын Таймс өргөн чөлөөнд мөн ийм террорист ажиллагаа үйлдэхээр ярилцаж байжээ.

 АНУ-ын хууль сахиулах байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй учрыг мэдэх хүмүүс телевизийн NBC сувгийн сурвалжлагчид ингэж мэдээлсэн байна.

Дахин террорист ажиллагаа үйлдэх асуудлаар ярилцаж  байсныг дүү Жохар мөрдөн байцаагч нарт хэлжээ.  Бостоны дараа Тамерлан бид хоёр Нью-Йорк очиж, Таймс-скверийн талбайд дэлбэрэлт үйлдэж болох боломжийг хэлэлцэж байсан гэж  дурдсан байна.

Таймс-скверт бас дөрвөн хүний хамт Жохар Царнаевын авахуулсан гэрэл зураг мөрдөн байцаагч нарт бий гэж Нью-Йоркийн цагдаагийн байгууллагын тэргүүн Рэй Келли түрүүнд нь ярьж байсан юм.  Энэ зургийг 2010 онд авсаныг телевизийн NBC суваг тэмдэглэжээ. Мөн оны тавдугаар сард талбайд машинд тавьсан тэсрэх төхөөргийг хор хөнөөлгүй болгосон байна. Террорист ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан  этгээдийг саатуулж, 2010 оны аравдугаар сард түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих