Путин өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин шууд ярилцлагын үргэлжилэх хугацаагаар өөрийн дээд амжилтыг эвджээ. Энэ арга хэмжээг телевизийн нэгдүгээр суваг,  “Россия 1”, “Россия 24”, түүнчлэн “Маяк” радиостанц, “Вести FM”-ээр шууд дамжуулсан юм.

Оросын иргэдтэй ерөнхийлөгчийн хийсэн ярилцлага өчигдөр Москвагийн цагаар үдийн 12 цагт эхэлж,  4 цаг 47 минут үргэлжилжээ. 2011 оны шууд ярилцлага  дөрвөн цаг хагас үргэлжилсэн юм.

Ингэхдээ Путин 2011 оныхоос арай цөөн асуултад хариул амжсан байна.  Хэрвээ тэгэхэд тэр 88 асуултад хариулсан бол, сая 85 иргэн  л хариулт  авчээ. Харин  холбоо барих төвөөр дамжин ерөнхийлөгчид гурван сая гаруй асуулт ирсэн байна.

Энэ нь шууд ярилцлага явуулсан бүхий  хугацаанд мөн л үнэмлэхүй дээд амжилт юм.

Асуултын үлэмжхэн  хэсэг нь цалин, татвартай холбоотой байв.  Үүнээс гадна, оросын иргэд улс орны улс төрийн байдал, хуучин батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковын асуудал, интернэтийн хяналт цагдалт болон  нас барахаасаа өмнөхөн олигарх Борис Березовскийгаас Путин бичсэн захидлыг сонирхож байв.

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноос хойшхи нэг жилийн хугацаанд хүрсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

“Тун ээдрээтэй зорилт дэвшүүлсэн юм” гэж оросын төрийн тэргүүн цохон заагаад, юуны өмнө хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилснийг тэмдэглэсэн байна. “Цалин хөлс хөдөлмөрийн бүтээмжийн  түвшингээс  түргэн өс байна”  гэж Путин дурдаад, “бид зөв чиглэлээр урагшилж байна” гэж цохон заажээ. Тэтгэврийг хоёр удаа индексжүүлж, нийт орны хэмжээнд тэтгэвэр 10 мянган рублиэс давсан байна.

Орост бизнес эрхлэх нөхцөл сайжирсныг Владимир Путин гол амжилтын тоонд  оруулжээ.  “Ахиц гарч байна” гэж ерөнхийлөгч хэлжээ. 

ОХУ-ын иргэд хэрэгтэй гэж үзэж байгаа  газартаа мөнгөө хадгалах эрхтэй, харин төрийн албан хаагчид онцгой бүлэг байх ёстой гэж  Путин мэдэгдсэн байна.

“Төрийн албан хаагчдын хувьд гадаадад мөнгөө хадгалах уу, эсвэл ард түмэндээ хүчин зүтгэж, эцсийн бүлэгт Оросын эдийн засгийг өөд татахын  аль нь чухал гэдгийг тэд тов тодорхой мэдэгдэх ёстой” гэж ерөнхийлөгч цохон заажээ.

“Мөнгөө нааш нь татаг. Үндэстний байдал энэ мөнгөнөөс шалтгаалж байна.  Мөнгөө нааш нь татвал, улс орны эдийн засгийн байдал дээшилнэ” гэж төрийн тэргүүн хэлжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих