С.Эрдэнэ сайд зангарагтай байхыг МАН-д анхааруулав

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ядаж байгаа МАН-ынхны Ерөнхий сайдыг огцруулах гэсэн баримт нь арга ядсан зүйл л байна. Миний хувьд Ерөнхий сайдыг хамгаалах гэсэн зүйл алга байна. Хамгийн гол нь үндсэн хууль зөрчсөн гэсэн үндсэн хуулийн цэц хаана байна вэ?

Гэм буруутайг шүүхийн байгууллага л тогтоодог. Ц.Нямдорж гишүүнд хандаж хэлэхэд “та сая нэг олсны үзүүрийг татаж авахад төгсгөл нь алга болоод байна гэсэн. Энэ үг танд ч гэсэн хамаатай.

Та олон хүний хулгайчаар дуудаад байх шаардлагагүй ч байхгүй. Та бүхний өнөөдрийн хэлж байгаа үг дэндүү аргаа ядсан шинжтэй байна. Зангарагтай байх ёстой шүү” гэв.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих