Ц.Оюунгэрэл: МАН-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ  "Шинэчлэлийн Засгийн газрыг олон нийтийг дарамталж байна гэдгийг сөрөг хүчнийхэн ярьж байна. Тэгэхээр Соёл, спорт аялал жуулчлалын яамны зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргаад явж байгаа нь үнэн. Үүнийг бид олон нийтэд нээлттэй хэлж байгаа. Бид Ленины музейн бүх үзвэрүүдийг улсад хүлээлгэж өгөөгүй байна. Лениний музейн соёлын өв тэр чигээрээ алга болсон байна. Мөн соёлын өвийг бүртгэдэг дэвтэрээ Соёлын яаманд хүлээлгэж өгөхгүй байна гэдгээр цагдаагийн газар хандсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Гэхдээ үүнийг бид дарамт гэж үзэхгүй байна. Аль ч засгийн газар байсан үнэхээр Соёлын яамаа байгуулсан бол соёлын өв сан хааччихсан бэ гэдгийг асуудлыг мөрдөх ёстой.  Үүнийг мөрдөхөд МАН-ын удирдах хүмүүс асуугдаж, байцаагдаж таараа. Та бүхний хадгалж хамгаалж байсан байранд тооллого орох нь зайлшгүй болж байгаа. Үнэхээр аль ч төрийн хувьд байх ёстой зүйл явагдаж байгаа юм" гэв.

Сэтгэгдэл бичих