М.Энхболд: Цаг хугацааны хувьд ижил боловч хийсэн ажил нь тэс өөр байна

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд “Найман сарын дараа өшөө авах гэж огцруулах гэж байна гэх юм. Гэтэл танайх мөн л зургаан сарын дараа огцруулах асуудлыг оруулж байсан. Тэр үед бид гадаад валютын нөөцөө нэмэгдүүлсэн, ядуурлыг 4 хувиар бууруулсан, “Үдийн цай” хөтөлбөрийг санаачилсан, цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байсан. Гэтэл цаг хугацааны хувьд адил боловч хийсэн ажлын хувьд тэс өөр байна. Гэтэл өнөөдөр цалин тэтгэврийг нэг ч удаа нэмээгүй. Харин өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна” гэв.

Сэтгэгдэл бичих