Ж.Батзандан: МАН-аас сайн гэж үнэлэгдсэн нэг ч ерөнхий сайд байхгүй

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын үндэслэл шүүхээр тогтоогдоогүй. Найман сарын өмнө ялагдсан МАН-ынхан өс хонзон авахаар ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 23 жилийн хугацаанд сайн нэртэй Ерөнхий сайд нэг ч байгаагүй. Танай намын хувьд олон ч Ерөнхий сайдыг төрүүлсэн. Гэтэл тэр дундаас сайн гээд үнэлэгдсэн нэг ч хүн байхгүй. Гэтэл ингэж битгий улстөржиж бай. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шүүхээр батлуулвал бид ч гэсэн дэмжинэ. Иймд энэ хүнд ажил хийх хугацааг нь өгөх хэрэгтэй. Миний хувьд танай намыг тунгалаг гэж үзэхгүй байна. Танай намд олон  авлигач, худалч хүмүүс зөндөө байгаа” гэв.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих