Улсын нууц гэсэн мэдээлэл олон улсын сайт дээр байна гэв

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс өргөн барьсан огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас мэдээлэл авахаар очиход “Мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ бол улсын нууц” гэсэн юм.  Гэтэл тэрхүү улсын нууц гэж үзэж байгаа мэдээлэл Блүүмберг болон бусад олон улсын санхүүгийн сайтууд дээр тавигдсан байсан.

Мөн Монголбанкны ерөнхий эдийн засагч энэ талаар хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Ийм байхад яагаад улсын нууц хэмээн МАН-ын бүлгийн гишүүдэд энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? Ийнхүү нууж байгаа нь Н.Золжаргалд улс төртэй холбоотой нуух асуудал байгаа гэж хардахад хүрээд байна” гэсэн юм.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих