Ерөнхий сайд та түм бум наслаарай

УИХ-ын чуулганаар ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн үзэл бодлыг хэлсэн юм. Тэрээр "Ерөнхий сайдыг муу хэлж байгаа нь буруу юм байна. Үүнийг одоо л ойлголоо. Яагаад гэвэл энэ хүн Ерөнхий сайд учраас Үндсэн хуулийг зөрчиж болно. Мөн бусад хуулийг зөрчиж болно. Энэ хүн Ерөнхий сайд, АН-ын дарга учраас. Гадаад бодлогын тухайд бид энд шүүмжлээд сууж байгаа нь хэтэрхий өрөөсгөл байна. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд гэж хүн хэлж байхад бид энд буруу гээд сууж байгаа нь буруу юм байна. Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг нь юм чинь. Бизнесийн асуудлын тухайд Ерөнхий сайд ойр тойрныхоо хүмүүст тендерийг өгөх ёстой юм байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүний ах дүүс учраас авах ёстой юм байна. Бид үүнийг нь буруутгаад огцруулах шаардлага тавьж байгаа нь буруу юм байна. Тиймээс өнөөдөр огцруулах асуудал тавьж байгад өршөөгээрэй Ардчилсан намынхан минь. Ардчилсан намынхан Ерөнхий сайдаа хамгаалаад аваад үлдээрэй. Солонгос кинон дээр “Хаан та түм бум наслаарай гэдэг” юм билээ. Тэрэн шиг Ерөнхий сайд та түм бум насалж хуулиа зөрчөөрэй" гэв.

Сэтгэгдэл бичих