Ё.Отгонбаяр: Гүлдийж байгаад Ерөнхий сайдаа аваад үлдэх л байх л даа

Яг одоо УИХ-ын чуулганаар ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Энэ бол баригдахгүй бол хулгайч биш гэдэг шиг л юм болох нь. Мэдээгүй байхад нь хамаатанд нь 17 тэрбумын тендер өгчихсөн байна. Мэдээгүй байхад нь дүүгийнх нь авгайг солиод тавьчихдаг юм байна.

Эл асуудлыг Ерөнхийлөгчийн хэлснээр гүлдийж байгаад Ерөнхий сайдаа аваад үлдэх л байх л даа. Түрүүн С.Баярцогтыг гүлдийж байгаад аваад үлдлээ. Тэгээд л мэдсэн мэдээггй гээд гүлдийлдээд л явах юм" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих