Тайваньд шувууны ханиадны анхны тохиолдол илэрлээ

Хятадад дэгдээд байгаа шувууны ханиад Хятадаас хальж анхны тохиолдол нь Тайванаас хүнээс илэрлээ. N7H9 вирусаар өвчилсөн нь батлагдсан Тайвань хүн 53 настай эрэгтэй хүн бөгөөд бизнессмэн юм байна. Тэрээр Хятадын Сюзоу хот руу ажил хэргээр байнга зорчдог байжээ.

Одоогийн байдлаар тэрхүү тайвань хүний биеийн байдал тун хүндхэн байгаа бөгөөд эмэнэлэгт тусгаарлан хэвтүүлсэн  байна. Тэрбээр Хятадаас ирээд гурав хоноод бие нь өвдөж эмнэлэгт ханджээ. Түүний хэлж байгаагаар хятадад байхдаа шувууны аж ахуй, ферм зэргээр ороогүй бүр ердөө ойртоогүй, харин шувууны махтай хоол идсэн гэжээ. Тэгэхээр боловсруулсан бүтээгдэхүүнээс ч ийнхүү өвчин тархаж байгаа гэсэн үг юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор Тайваний ерөнхийлөгч Ма Юн Жи  эмнэлгүүдэд хяналтаа сайжруулан ажиллахыг үүрэг болгож, хилийн хяналтыг чангаруулах хэрэгтэй гэсэн байна.

Шувууны ханиад хятадын хилээс давсан учир бусад орны хүмүүс өвчлөх магадлал ихсэж байгааг харуулж байна. Тиймээс хөрш зэргэлдээ улсууд нь маш өндөр сонор сэрэмжтэй байх ёстойг ДЭМБ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Хятадад шувууны ханиадаар 108 хүн өвчилсөн ба тэдгээрээс гадна 22 хүн энэ өвчний улмаас амь насаа алджээ. ДЭМБ-ын гаргасан хамгийн сүүлчийн дүгнэлтээр шувууны ханиад хүнээс хүнд тусахдаа удаашралтай.  Харин шувуунаас хүнд маш хурдан тархаж байгааг хэлж байна. Ийм байдлаараа хурдацтай тархвал 2003 онд дэгдэж байсан H5N1 вирусаар халдварласан шувууны ханиад шиг өргөн тархах магадлал өндөр байгаа  юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих