Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
Өршөөлийн хууль батлагдсанаар 12 тэрбум төгрөг хэмнэнэ

Өршөөлийн хууль батлагдсанаар 12 тэрбум төгрөг хэмнэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2013-09-24 20:15:27

УИХ-ын гишүүн Л.Цог, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ болон Д.Ганбат нар Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар анх удаа, хөнгөн болон хүндэвтэр хэрэгт ял шийтгэгдсэн иргэний эдлэх ялыг өршөөх, хүнд онц хүнд хэрэгт ял шийтгүүлсэн ялтны 1-3 жилийн ялыг хасахаар тусгасан байна.

Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 6000 гаруй хоригдол байсан боловч өнөөдөр 8000 хүрсэн байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар 3000 гаруй хоригдол хамрагдах бөгөөд энэ нь 12 тэрбум төгрөг хэмнэх аж. Энэхүү хуулийн төсөлд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдийг хамруулахгүй аж.

Мөн өршөөлд хамрагдсан нийт хоригдлууд дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн хардлага нийгэмд байдаг тул өршөөлд хамрагдаж байгаа гэмт этгээдүүдээс тус бүрээс бичгээр баталгаа авах зохицуулалтыг хийжээ. Үүнээс гадна Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй гэх зарчмыг ч оруулсан байна.

Б.Тэмүүлэн

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2013-09-24 20:15:27

Сэтгэгдэл бичих