Эмэгтэй гишүүд “Интермед” эмнэлгийн барилгын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн М. Батчимэг, С.Одонтуяа нар “Интермед” эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Энэ эмнэлэгийг барьж байгуулан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байгаа төслийн баг олон улсын жишигт нийцсэн,Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон эмнэлгийн стандарт болон JCI стандартад хүрсэн өндөр хүчин чадал бүхий эмнэлэгтэй болох зорилт тавинбарилгын ажлаа 2005 онд эхлүүлсэн байна.

Олон улсын эмнэлгийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн “Интермед” эмнэлгийн барилгын ажлыгдотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Энержи Ресурс, М-Си-Эс, Шунхлай зэрэг үндэсний томоохон компаниуд хэрэгжүүлж байна. Тус эмнэлэг ньмэс засал, дотор, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламжийн үйлчилгээг иргэдэдүзүүлэх бөгөөд 90 ортой, амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай томоохон эмнэлэг болох юм. Радиологийн тасаг болон онош зүйн лаборатори нь Азийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон эмнэлэгүүдийн хэмжээнд үнэлэгдсэн стандарттай байна гэдгийг төслийнхэн хэллээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ энэ үеэр төслийн захирал Т. Болормаагаас, эмнэлэгийн барилгын үйл явцад болон бүрэн ашиглалтанд оруулахад ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулсан юм. Төслийн захирал Т. Болормаа хэлэхдээ, эмнэлэгт хэрэглэгдэх нийт 800 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнээс 500 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм байгааг хэлээд үлдсэн 300 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүйн улмаас хилээр оруулж ирэх болон улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, үйлчилгээнд ашиглахад бэрхшээлтэй байгаа гэлээ.УИХ-ын гишүүн С. Одонтуяа хэлэхдээ,“Интермед” эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартын дагуу баригдаж байгаа мөн үндэсний мөнгөн тэмдэгтээр Азийн хөгжилтэй орнуудын томоохон эмнэлгийн үйлчилгээг эндээс авах боломжтой болсныг сайшаагаад,эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хувийн эмнэлгүүдэд түлхүү хэрэгжүүлж, иргэдэдялгаваргүйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг Олон улсын эмнэлгийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, энэ стандартанд нийцсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчинг БНСУ-д тусгайлан сургалтанд сургаж хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа хэлсэн юм. Цаашид эмэгтэй гишүүд эмнэлэг барих болон эм, эмийн бүтээгдэхүүний эрх зүйн орчинг сайжруулах талаар анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр дуулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих