Нэг айлын таван хүнийг буудан хөнөөжээ

Америкийн Иллинойс муж улсын Манчестер хотын даргын хамаатан таван хүн, түүний дотор хоёр хүүхдийг буудан алжээ.  Мужийн цагдаагийн байгууллагаас лхагва гаригт ингэж мэдээлсэн байна.

Тэр өглөө 43 настай Рик Смит орон сууцны байшингийн нэгдүгээр  давхрын айлд дайран орж,  тэнд байсан хүмүүсийг бууджээ. Эндхийн хэвлэлийн мэдээлснээр,  залуу хосууд болох 22 настай Британи Луарк, түүний нөхөр Рой Ралстон, тэдний 1 ой  болон 5 настай хоёр хүүхэд, түүнчлэн 65 настай эмээ амь үрэгдсэн байна. Үүнээс гадна, зургаан настай охин хүнд шархаджээ.

Луарк алагдах үедээ бие давхар байсныг бас мэдээлж байна.

Хууль сахиулах байууллагынхны хэлснээр, Смит шархадсан охиныг гэрээс өргөн гаргаж, хөршид нь өгч, өөрөө машинд суун, хэргийн газраас  зугтжээ.

Цагдаа нар түүнийг удалгүй олж, хөөж эхлэсэн байна. Саатуулах үед тэд зэвсэг хэрэглэхээс аргагүйд хүрчээ.  Шархадсан гэмт этгээд эмнэлэгт нас барсан байна. Түүний үйлдлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэвч Смит амь үрэгдсэн гэр бүлийнхнийг таньдаг байжээ гэж эрх баригчид үзэж байна.

Хотын даргын хэлснээр, тэр ажилгүй нэгэн байжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих