Мисс П.Шүүдэрцэцэгийн эротик кино нээлтээ хийнэ

Сүүлийн үед монголын кино урлаг сэргэн, хөгжиж байна.Үүний жишээ болсон нэгэн шинэ кино нээлтээ хийх гэж байна. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонирхолтой нэртэй кино монголын кино урлагийн салбарт шинэ төрөл жанр нэмэх гэнэ.

Муушгийг заавал таван гар тоглох албагүй л байхгүйюу гэснээс үүдэн аливаа зүйлийг хэр хэмжээг хэтрүүлвэл юу болох ямархуу үр дүнд хүрэхийг уг кино харуулна. Гэхдээ алаан хядаан айдас хүйдэстэйгээр бус инээдмийн эротик төрлөөр харуулсан нь үзэгч олны сонирхолыг татах нь гарцаагүй юм.

Хүн бүр завгүй, зам бүр машины түгжрэлд дарагдсан амархан баяжихыг завсаргүй мөрөөдсөн их хотын хөдөлгөөнийг түр ч болтугай умартуулж чадах гэнэ. Киноны гол дүрд жүжигчин Чапигаас гадна залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг нарын авьяаслаг жүжигчид тоглосон. Тэр тусмаа эротик дүрийг чадварлаг гаргасан нь мэргэжилтэнүүдийн анхаарлыг татжээ.

Инээдмийн эротик кино хийхийг зорьж өдгөө зорилгодоо хүрч киногоо үзэгч олондоо хүргэхэд бэлэн уран бүтээлчдийг та бүхэн сонирхож байгаа байх аа. Энэ их олон киноноос инээдмийнтөрлөөрөө шалгарч чадах уг киноны зохиолыг монголын кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Бадамрагчаа бичиж, найруулсан бөгөөд “Хас чандмант” уран бүтээлийн нэгдлийн захирал Батболд ерөнхий продьюсераархамтран ажиллажээ. Амьдралд ухаарал сургамж хайрласан инээдмийн эротик уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Нэг хэсэг хийсэн бүтээл нь төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн хэрэгт холбогдон Тагнуулын Ерөнхий Газарт шалгагдаж, улмаар баривчлагдан ганц худагт хоригдож байсан МКУЗөвлөлийн Гүцэтгэх захирал ноён Г.Бадамрагчаа мөн "Галдан Бошигт Хаан" сан ТББ-ын Тэргүүн, " Хас Чандмань " Уран бүтээлийн нэгдлийн захирал Н.Батболд нар хамтран ажилласан юм.

Хэрэгт холбогдон авьяас чадвараа нууж зүрх зоригоо мохоолгүй хоёр уран бүтээлч энэ удаа гар нийлэн бас нэгэн хоргүй дуулиан дагуулсан киног хийжээ. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын эрээн бараан элдэв явдлыг хошин инээдмийн байдлаар харуулжээ. Гэхдээ чинжүүтэй инээд, халуухан явдалтай харшуулан үзүүлсэн нь үзэгч олны сонирхолыг зүй ёсоор татах юм. Киноны нээлт энэ баасан гараг буюу 27-нд Тэнгис, Өргөө кинотеатрын дэлгэцнээ нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл бичих