Цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй байна

Хотын удирдах ажилтнууд шуурхай хуралдаж, өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар хэлэлцлээ.Энэ үеэр Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн“Сүүлийн 14 хоногт олборлон шахаж буй усны хэмжээ хэвийн буюу 150 000 куб.метрорчим байсан бол бохир усны хэмжээ энэ сарын 17-ноос нэмэгдэж хоногт 190 000 куб.метр хүрсэн нь Цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж, горим алдагдахад хүргэсэн. Энэ нь сүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүй үзүүлэлт бөгөөд шуурхай арга хэмжээ авч усны хэмжээг багасгасан. Улс, нийслэл, байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд хуваарийн дагуу хийж байна.Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц90 хувьтай байна” гэлээ.

Харин Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав “Орон сууцныхорооллууд, сургууль, цэцэрлэг зарим тусгай газрын халаалт залгах ажлыг энэ сарын 14-16-ны хооронд хэрэгжүүллээ. Өнөөдрийн байдлаар тоолуур солих болон зохих стандартыг хангаагүй зэргээс шалтгаалан таван сургууль, 12 цэцэрлэг, дөрвөн эмнэлгийн халаалтыг залгаагүй байна.Мөн 36 орон сууцны халаалтыг өгөөгүй байгаагаас гэрээний дагуу ирэх сарын 01-нээс 25 байрны халаалтыг өгнө. Харин үлдсэн байрууддулааны шугам гэмтэлтэй, засварын ажил хийгдэж байгаа гэх шалтгаанаар дулааны залгалт хийх хугацааг хойшлуулаад байна” хэмээсэн.

Мөн тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Насос станц-III-sн цахилгаан хангамжийн дутуу ажлуудыг гүйцээх,ДЦС-2-ийн V зуухыг яаралтай ажиллагаанд оруулж, өвлийн оргилачааллын үед 850-1050 т/ц ачаалал авч ажиллах боломжийг бүрдүүлэх,ДЦС-3-ын даралт температурын батлагдсан горимыг барьж ажиллах, өвлийн оргил ачааллын үед 8100-8300т/ц ачаалал авч ажиллах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн 2 гд, 6д магистралийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгахаар түргэвчилжбайна” гэлээ.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа хотын дарга Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл хангалтыг хурдасгаж, аливаа эрсдлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, албан байгууллага аж ахуйн нэгж 50 метр талбайгаа цэвэрлэх, тохижуулах тохижилтын журам хэрэгжихгүй байгаад онцгой анхаарах”-ыг үүрэг болгов.

Удахгүй ахмадын баяр болно. Ахмадуудад баяраар нь барих хамгийн том бэлэг нь “Ахмадын орон сууц”.Тодруулбал, “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагч нарыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцын талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Бэрэн” ХХК300 айлын орон сууцыг барьж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй байгаа тул Улсын комисс хүлээж аваагүй. Зөрчлийг арилгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэсэн юм.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих