Баян-Өлгийчүүд бузгай байлаа

Баян-Өлгийн Өлгий хотноо зохиогдсон баруун таван аймаг ОХУ-ын Тувагийн шатарчдын ганцаарчилсан тоглолтын дүн гарчээ. Улаанбаатараас урилгаар оролцсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн тэргүүтэй 88 оролцогч Швейцарь оноолтоор есөн өрөг нааджээ. Тэмцээний дүн гарахад Баян-Өлгийн Т.Көпжасар, Увсын Ц.Цэдэвсүрэн, мөн Баян-Өлгийн Х.Калимат эхний гурван байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Г.Мөнх

Сэтгэгдэл бичих