Нүхэнд унасан машиныг татаж гаргав

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Хурд хотхоны дугаар байрны цахилгаан шатанд олон хүн гацсан байна гэсэн дуудлага өчигдөр 01:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж шатны хаалгыг онгойлгон 22 настай дөрвөн иргэн байсныг гаргасан байна.

Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, 31 дүгээр сургуулийн зүүн талд авто зам цөмөрч машин орсон байна гэсэн мэдээллийг 16:22 цагт өгснөөр холбогдох мэргэжилтэн очиход 3х3 метрийн хэмжээтэй 1,5 метрийн гүнтэйнүх цөмөрч, Ниссан загварын суудлын автомашины урд тэнхлэгийн хэсэг орсон байсныг татаж гаргажээ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих