Хоёр эмэгтэй түлэгджээ

Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн нэг, аврах ажиллагааны нэг, мэдээллийн нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад Портер загварын ачааны автомашины бүхээгний дотор талын хэсэг шатаж байсныгунтраасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр, 12 метр хашаа шатаж байсныг унтраасан. Уг галд 63 настай эмэгтэйнхоёр хөл, гарны хэсэг, 26 настай эмэгтэйн баруун хөлний шагай, улны хэсэг түлэгдсэн байсныг яаралтай түргэн тусламж 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийнгудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад замын өнгөт хавтан үйлдвэрлэх цехийн 40х10 метрийн хэмжээтэй барилгын 10х10 метрийн хэмжээтэй хэсгийн дээвэр дотор талын хэсэг шатаж байсныг шуурхай ажилланунтраасан байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих